Илүүдэл жингээ хасах амархан аргыг санал болгож байна. Гэхдээ үүнийг хоолны дэглэм сахих, илчлэгээ бууруулах, хөдөлгөөнт хэв маягийн амьдралыг эрхэмлэх зэрэг өөр хүчин зүйлстэй хослуулан хэрэглэвэл биеийн жин мэдэгдэхүйц буурах нь ойлгомжтой. Та соодтой ванн бэлдэх хэрэгтэй. Бүлээн усанд 125 грамм хүнсний соод, 50 грамм далайн давс хийж, дээр нь хоёр дусал лавандын спирт дусаах ёстой. Та 30 минут орчим соодтой ванндаа хэвтэнэ. Дараа нь үйлчилгээг баталгаажуулахын тулд соодыг зөгийн балтай хольж, биедээ үрж түрх. Ингэснээр арьсны үхсэн эдүүд гуужих болно. Дараа нь шүршүүрт биеэ зайлаад унтахаар хэвт. Соод арьсыг сайхан зөөлрүүлж өгдөг бол далайн давс чангаруулж, толийлгодог. Харин лавандагийн тансаг үнэр сайхан амарч тайвшрахад тустай. Зуны сайхан улиралд гоолиг бие галбираа хадгалах, мөн илүүдэл жингээ хаяхыг хүсвэл үе үе соодтой усанд орж байгаарай.