өдөр
шөнө
×

Илүүдэл жин 5 нас хороодог

АНУ-ын “Northwestern University”-н эрдэмтэд 30 мянган хүний эрүүл мэндийн даатгалын мэдээлэлд судалгаа хийж дүгнэжээ. 1960-1970 онд шинжилгээ өгсөн америкчуудын мэдээллийг эрдэмтэд 2015 оны сүүл хүртэл цуглуулсан аж. Энэ хугацаанд тэдгэр хүний 13 мянга орчим нь нас барсан. “Дунд эргэм насны хүмүүсийн биеийн массын индекс (БМИ) ба наслалтын хооронд урвуу хамаарал байгааг бид олж тогтоолоо. БМИ хичнээн өндөр байх тусам хүн богино насалдаг. 40 настайдаа хэвийн БМИ-тэй хүмүүс дунджаар 82,3 насандаа нас баржээ. Харин 40 настай байхдаа таргалалттай (БМИ нь 40-аас дээш) бол  дунджаар 77,7 наслаад өнгөрсөн... Дунд эргэм насанд бага зэргийн таргалалтай бол амьдралын нас 2 жилээр богиносдог. Энэ үзэгдлийн биологийн шалтгааныг эцэслэж тодорхойлж чадаагүй. Гэхдээ БМИ өндөртэй ихэнх хүмүүс олон тооны дагалдах өвчинтэй байна. Илүүдэл жин, таргалалтаас болж бие махбодийн эдүүдэд үрэвсэл үүсдэг, цусны артерид холестерины товруу үүсэх эрсдэл өндөр, мөн зүрх болон амин чухал бусад эрхтэнд их ачаалал өгдөг аж.... Товчхондоо хэвийн жинтэй хүмүүс тарган хүнээс илүү удаан амьдардаг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top