өдөр
шөнө
×

Нимбэг, жүржийн хальсыг бүү хаяарай

Мэдрэлийн системээ бэхжүүлэх: Нимбэг эсвэл жүрж, мандарины шинэхэн хальсыг жижиглэж 1 стакан болгон бэлд. Дээр нь 3 литр буцалсан ус хийж 1 цаг байлгаж хандлах хэрэгтэй. Үүнийг ваннтай усандаа хийж орж болно.
Агаар цэвэршүүлэх: Жүрж эсвэл мандарин, нимбэг зэргийн хальсыг нарийн зүсч гэрийнхээ паар буюу радиатор дээр тавь. Халуун пааран дээр ингэж тавихад сайхан үнэр үнэртэхийн зэрэгцээ агаарыг ариутгаж цэвэршүүлдэг. 
Хумс мөөгөнцөртсөн үед: Нимбэг болон жүржийн хальсаас тасчин авч хумсан дээрээ тавина, гадна талыг нь хумс руу харуулж тавих хэрэгтэй. Энэ хальсыг наалтаар нааж хатахаар нь сольж болно. 
Хаг арилгах: Нэг ширхэг нимбэгийн хальсыг жижиглэж дээр нь 1 стакан буцалсан ус нэмнэ. 30 минут байлгаад шүүж энэ хандыг үсний уганд түрх. Гэхдээ үсээ угаахаас 30 минутын өмнө түрхвэл сайн. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top