өдөр
шөнө
×

Эрүүл судастай болох 7 алхам 

---Оросын кардиолог, дотрын эмч Ирина Колесниченкогийн зөвлөгөө--- 
Цусны судсууд амьдралын явцад уян хатан шинж чанараа алдах, томрох, товруу үүсэх, артерийн даралт ихсэх зэргээр өөрчлөгддөг. Яваандаа зүрх судастай холбоотой хүндрэл үүсч инфаркт, инсульт болж болзошгүй. Энд генээс гадна тухайн хүний амьдралын хэв маяг ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол нь бие өвдвөл өөрийгөө дур мэдэх эмчлэх хэрэггүй, эмч мэргэжилтэнд хандаарай. 
1. Артерийн даралт хэвийн байх ёстой. 140/90-с бага, биеийн тэсвэрлэх чадвар сайн бол 130/80-с бага.
2. Холестерины түвшинг хэвийн байлга. Ерөнхий холестерин 5-аас илүүгүй, хортой холестерин 3-аас илүүгүй. 
3. Глюкозын түвшин хэвийн байвал зохино: Венээс цус авахад 5-аас илүүгүй. 
4.. Тамхи бүү тат. 
5. Амьдралын идэвхтэй хэв маягийг баримтал. Динамик ачаалал 7 хоногт 5 удаа 45 минут байх ёстой. Хамгийн ашигтайгаас тоочвол: алхалт, усанд сэлэлт, дугуй унах. 
6. Эрүүл хооллолтыг эрхэмлэ. Өдөрт 6-8 аяга шингэн уу, өлсч болохгүй. 
7. Биеийн жинг хэвийн хэмжээнд барих хэрэгтэй.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top