өдөр
шөнө
×

Үрчлээний эсрэг тос бэлдэх арга

Үрчлээний эсрэг үйлчилгээтэй, залуужуулах “алтан тос”-ыг өөрийн гараар бэлдэж болно. Апельсины хальс нь арьсны уян хатан байдлыг сэргээж үрчлээ арилна. Лууванд агуулагддаг А витамины тусламжтай эпителийн гэмтсэн эсүүд нөхөн сэргэх бол лаврын навч нь арьсыг ашигтай бодисуудаар тэжээж, хөгшрөлтийг сааруулж арьсыг залуужуулахад тусалдаг. Иймээс “алтан тос”-ын ачаар таны арьс чангарч, гоё сайхан, толигор болж гүн үрчлээ хүртэл багасна.
Тосны орц: 
Апельсин -1 ширхэг
Лууван – 1 ширхэг 
Лаврын навч - 6 ширхэг
Оливын тос - 50 мл
Кокосын масло - 2 хоолны халбага 
Бэлдэх арга: Апельсины хальсыг маш сайн угааж жижиг үрүүлд үрнэ. Угаах усанда 1 хоолны халбага хүнсний соод хийгээрэй. Лууванг цэвэрлэж мөн жижиг үрүүлд үрэх ёстой. Дараа нь үрсэн лууван, апельсины хальсыг хольж хутга. Дээр нь лаврын навчийг жижиглэж нэмнэ. Одоо түүн дээр оливын тос, кокосын масло нэмж холих хэрэгтэй. Ингээд бэлдсэн тосоо усны халуун ууранд 15 минут байлгана. Дараа нь шигшүүрээр шигшинэ. 
Алтлаг өнгийн энэ тосыг нүүр ба хүзүү, гар, цээж хэнхэлдэгт иллэг хийж буй мэт түрхэж бүрэн шингээнэ. Дараа нь угааж арилгах шаардлагагүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top