өдөр
шөнө
×

Хоолны зөн совингоо "чагна"

“Хүмүүс зүгээр л харагдсан хоолоо иддэггүй, зөн совингоороо өөрийн бие махбодид хэрэгтэй витамин, минерал агуулсан хүнс, хүнсний хослолыг сонгож хэрэглэдэг. Иймээс бид "хоолны мэргэн ухаан” гэсэн шинэ ойлголтыг гаргаж ирлээ” хэмээн Английн Бристолийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Профессор Жефф Брунстромын тэргүүлсэн эрдэмтдийн баг өөрсдийн туршилтанд 128 хүнийг оролцуулжээ. Тэдэнд янз бүрийн ногоо, жимсний зургийг харуулж өөрт хамгийн их таалагдсаныг сонгож авахыг санал болгов. Хүмүүс хоорондоо юм ярилгүйгээр сонголтоо хийжээ. “Алим-гадил”-ын хослолыг хүмүүс хамгийн олон сонгосон бол дараа нь “алим-нэрс” оров. “Эдгээр сонголтыг судлахад янз бүрийн витамин, микро элементийг хамгийн бүрэн дүүрэн агуулсан байсан" гэж эрдэмтэд дүгнэжээ.
Дараа нь эрдэмтэд Англи даяар явагдсан асуулгын мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Англичууд асуулгад оролцож өөрсдийн идэх дуртай хоол тэжээлийн тухай ярьсан байна. “Хүмүүс зөнгөөрөө зөв хослолтой буюу төрөл бүрийн микро элемент, витамины хэмжээ өндөр хүнсийг сонгодог аж. Жишээ нь: төмстэй загас, карритай будаа. Эдгээр нь хүнсний санамсаргүй хослолтой харьцуулахад ашигтай бодисуудыг илүү ихээр агуулдаг. Хүмүүсийн хоолны сонголт бодож байснаас илүү нарийн төвөгтэй, гүн агуулгатай. Та бид таарсан бүхнээ замбараагүй иддэггүй, харин ч яг өөрт ашигтайг сонгодог.  Энэ зөнг бид "хоолны мэргэн ухаан" гэж нэрлэсэн юм” хэмээн профессор Жефф Брунстром ярилаа. Харин эрдэмтэн Марк Шатцкер “Дээр дурдсантай холбогдуулан саналаа хэлэхэд орчин үед түгээмэл хэрэглэгдэх болсон зарим нэг хоолны дэглэм, түүнчлэн ямар нэг хүнсийг хязгаарлах буюу хатуу хориглох зэрэг үйлдэл нь та бидний хүнсний “мэргэн ухаан”-ыг үгүй хийж устгаж магадгүй” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top