өдөр
шөнө
×

Нимбэг дархлааг бэхжүүлдэг

Ханиад томуу туссан үед нимбэг маш их хэрэгтэй, тэр бол С ба Р витамин, шүлтлэг элементүүд, органик хүчлүүд, фитонцидоор баялаг ногоо. Энэ бүх ашигтай бодисын нөлөөгөөр нимбэг таны биеийн дархлааг дор нь сэргээж бэхжүүлэх болно. Мэдээж гашуун нимбэгийг шууд тэр чигээр нь хэрэглэх амаргүй, иймээс амтат хольц нэмээрэй. Дунд зэргийн нимбэгийг сайн угааж, доторх үрийг гаргаж авна. Дараа нь нимбэгээ хальстай нь цуг махны машинаар машиндаж бэлдэнэ. Машиндсан нимбэг дээр 50 грамм чангаанз зөөлрүүлж хийнэ, мөн 2 хоолны халбага зөгийн бал, 100 грамм масло нэмээд бүгдийг сайн хольж хутга. Энэ холимгийг заавал хөргөгчинд хадгалах ёстой. Үүнээс өдөрт 2 удаа тус бүр 1 цайны халбагыг хэрэглэнэ, амандаа хийж удаан байлган аажмаар сорж залгих хэрэгтэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top