өдөр
шөнө
×

UBC: Үе мөчийг эмчлэх био гель бүтээлээ

Британий Колумбын их сургуулийн (UBC) эрдэмтэд гэмтсэн үе мөчийг имплантын тусламжтай эмчлэх био гель бүтээжээ. Био гелийн онцлог нь бүрэн задарч шингэдэг аж. Одоо үе мөчний мөгөөрсийг (өвдөг, тааз ташаа) эмчлэхдээ уургийн каркас ашигладаг, гэвч сөрөг тал бий.... “Манай гель маш бат бөх, мэс заслын хутгаар зүсэхэд ч тэсвэртэй бөгөөд уургийн гидро гельтэй харьцуулахад илүү хатуу. Бусад гельтэй харьцуулахад агшилтыг эсэргүүцэх чадвар нь өндөр, хүний мөгөөрстэй дүйцэхүйц чанартай. Түүнчлэн био гель маань агшилтын дараа буцаад анхны хэлбэртээ хурдан орж чадна, яг л үсрэлтийн дараах мөгөөрс шиг... Био гель хангалттай хатуу учраас эвдэрч хэлбэрээ алдахгүй, үүний зэрэгцээ цохилтыг даахуйц бат бөх” хэмээн эрдэмтэн Хун Бинь Ли ярилаа. Молтогчин туулайд имплант суулгаж туршихад 12 долоо хоногийн дараа үе мөчний мөгөөрс нөхөн сэргэсэн шинж тэмдэг илэрсэн. Энэ үед био гель өөрөө бүрэн задарч ууссан ба сөрөг харшлах үзэгдэл ажиглагдаагүй аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top