өдөр
шөнө
×

Өөрөө дур мэдэн аспирин ууж болохгүй

Өдөр бүр аспирин ууж болохгүй гэж Австралийн эрдэмтэд сэрэмжлүүлэв. “Өдөр бүр багахан хэмжээний аспирин уудаг хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учирдаг болох нь тогтоогдлоо. Аспирин олон талын ашигтай ч зүрхний эмч нар сүүлийн үед энэ эмийг уух өвчтөний тоог байнга цөөрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, хүн болгон аспирин ууж болохгүй. Яагаад гэвэл, цус алдах эрсдэлтэй. Ходоодны шарх болон ходоод гэдэсний цус алдалтаас сэрэмжил” гэж Мельбурн хот дахь Монашийн их сургуулийн эрдэмтэд зөвлөжээ. 
Эрдэмтэд 65-аас дээш насны 18 мянга гаруй хүмүүсийг судалгаанд хамруулсан. Тэднийг 2 бүлэгт хувааж эхний бүлэгт өдөр бүр 100мг тунгаар аспирин уулгаж харин 2-р бүлэгт плацебо өгч байв. Оролцогчид өдөр бүр эмчид үзүүлж цусны (гемоглобин, ферритин...) болон шаардлагатай шинжилгээ өгч байлаа. Эрдэмтэд тэдний эрүүл мэндийг 5 жилийн турш хянасан. Тэдний судалгааны дүнг “Annals of Internal Medicine” нийтэлжээ. 
Өдөр бүр аспирин уудаг өвчтөнүүдийг аспирин хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад цус багадалт 20%-иар илүү байв. Мөн тэдний ферритиний түвшин илүү доогуур байсан аж. “Тиймээс аспирин байнга уудаг бол гемоглобины түвшин ямар байгаад өвчтөнүүд болон эмч нар илүү их анхаарал хандуулах ёстой. Ер нь өөрөө дур мэдэж аспирин (антикоагулянт, дезагрегант) зэргийг ууж огт болохгүй” хэмээн эрдэмтэд анхаарууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top