өдөр
шөнө
×

Хүүхдийг хэт эрт сургаж болохгүй

“Хүүхдээ хичнээн эрт сургаж эхэлнэ төчнөөн сайн хөгжинө гэж ихэнх эцэг эх үздэг. Тэгээд бараг л яслид явах наснаас нь янз бүрийн дугуйлан, сургалтанд хамруулж эхэлдэг.... Өнгөт зураг үзүүлэхийн оронд төрөл бүрийн хөгжүүлдэг тоглоомыг өгдөг.... Гэвч хүүхдийг хэт эрт сургаж болохгүй. Хүүхдийн тархи үүнд бэлэн болсны дараа сургалтыг эхлэх хэрэгтэй. Мэдээж хүүхэддээ янз бүрийн боломж олгож бай. Аяндаа хүүхэд өөрөө, мөн эцэг эхчүүд ч түүнийг юунд сонирхолтой, авьяастайг олж мэднэ. Хүүхэд бүр өөр. Нэг эцэг эхийн хүүхдүүд ч огт өөр байдаг, тус бүрдээ өөр цогц ген өвлөсөн хэрэг. Генүүдийг өвлөж авсан ч хүүхэд агуу суутан болоход хангалттай бус. Моцарт хэрэв өөр орчинд өссөн бол Моцарт болохгүй байсан. Бүх хүүхэд агуу суутан биш. ... Хүүхдүүдийн хувьд хамгийн гол нь цагаа олж сурах. Хүүгээ 2 настайд нь уншиж сургалаа гээд нэмэргүй. Тархи нь үүнд бэлэн биш. Хүүгээ сургуулилсаар (амьтан сургадаг шиг) уншиж сургасан ч энэ бол та бидний зорилго биш.... Хүүхдийн тархины үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор бүр бага ангиас нь түүнд анхаарал тавьж ажиллах ёстой. Тархийг хөгжүүлэхийн тулд эхлээд гарыг нь “хөгжүүл”. Баримлын шавар, конструктор... хайч (цаасаар янз бүрийн дүрс хайчлах) зэрэг нь хэл яриаг бас хөгжүүлж ой тогтоолтыг сайжруулдаг. Мөн хөгжим тархины нейрон сүлжээний бүтцэд, мөн чанарт нь эерэгээр нөлөөлж хөгжүүлдэг, бас дасгалжуулдаг. Иймээс бүх хүүхдийг хөгжимд сургавал зохино. Хүүхдийн тархи байнга ажиллах ёстой. Хэрэв танин мэдэхүйн зэрэг ачаалал өгөхгүй бол тархи “унтардаг”. Хэрэв та буйдан дээрээ хагас жил хэвтвэл дараа нь босч чадахгүй. Тархи яг тийм болно. Хүүхдийнхээ эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүйгээр тархийг нь хөгжүүлээрэй” хэмээн Оросын Санкт-Петербургийн их сургуулийн алдартай профессор Татьяна Черниговская зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top