өдөр
шөнө
×

Зайнаас ажиллахад сөрөг тал бий

Хүн төрөлхтөн алс ирээдүйд ямархуу харагдахыг эрдэмтэд тооцоолж бүр 3D загварыг нь гаргалаа. “Furniture at Work”-н эрдэмтэд дээрх зургийг тайлбарлахдаа “Ирээдүйд ихэнх хүмүүс зайнаас ажилладаг болно. Гэтэл гэрээсээ ажиллахад эрсдэлтэй. Тэр тусмаа хэдэн үеэрээ ажиллахад.... Бид энэ 3D загвараа Анна гэж нэрлэлээ. Тэр ув улаан нүдтэй, ядарсан царай зүстэй, бөгтөр нуруутай, ясархаг гартай, хөл хавагнасан. Хэдхэн арван жилийн дараа буюу 2100 онд гэрээсээ ажилладаг хүмүүс ийм болж хувирна. Яагаад гэвэл, тэд гэртээ нөүтбүүк болон смартфон байнга ашиглаж буйдан эсвэл орон дээрээ сууж ажилладаг. Зайнаас ажилладаг хүмүүсийн бие галбир таагүй өөрчлөгдөж нуруу бөгтийнө, бас эрүүл бус хооллолтоос болж илүүдэл жинтэй болох магадлал өндөр. Хамгийн гол нь үргэлж гэртээ ажиллах нь хүний ментал эрүүл мэндийг муутгаж болзошгүй... Хүмүүс өдөр бүр ажилдаа ирж очих нь олон талын ашиг тустай.... Ер нь гэрээс гарснаар стресс буурдаг, мөн гэрийн ажлаас "завсарлага авч" албан ажил, мэргэжлийн үүрэгт анхаарлаа бүрэн төвлөрүүлэх.... зэрэг ашигтай” хэмээжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top