өдөр
шөнө
×

Сэтгэлийн түгшүүрийг намжаах 2 дасгал

---Нейробиологч Венди Сузукийн зөвлөгөө---
Ихэнх хүмүүс санаа зовинох, түгшихийг муу зүйл гэж ойлгодог. Хэрэв тийм биш бол яахав? Таны тархи, биеийг дүүргэсэн энэ бүх энергийг өөрт ашигтай зүйл болгон хувиргах боломжтой. Үнэндээ түгшүүр бол манай хувьслын явцад үүссэн чухал “багаж хэрэгсэл” бөгөөд аюулаас зайлсхийх болон амьд үлдэхэд хэрэгтэй эд. Гэвч сүүлийн жилүүдэд хувь хүний болон хамт олны түгшүүр хэт их нэмэгджээ. Мэдрэлийн системийг тайвшруулж бүтээлч чадварыг идэвхжүүлэх, харилцаанд таатай нөлөөлөх 2 дасгалыг санал болгож байна.

1. Амьсгалын дасгал хий.
Энэ бол энгийн, гүн амьсгал бөгөөд түгшүүрийг намжааж тайвшрах хамгийн хурдан аргын нэг. Та амьсгалаа удаанаар авч гаргах хэрэгтэй. Гүн амьсгалын ачаар та бидний мэдрэлийн системийн парасимпатик гэж нэрлэдэг байгалиас заяасан стрессийн эсрэг хэсэг шууд идэвхжих болно. 
4 тоолох хоорондоо амьсгал авна, дараа нь амьсгалаа барьж 4 тоол. Амьсгалаа хүчтэй гаргахдаа 4 тоолж дараа нь дахин амьсгалаа барьж 4 тоолох ёстой. Сэтгэл түгшсэн үед, хүнтэй юм ярьж байхдаа хүртэл та энэ дасгалыг хийж болно, хэн ч анзаарахгүй. 

2.Биеийн хөдөлгөөн чухал
Хүн хөдөлж байх үед түүний тархинд нейро-химийн асар олон тооны, ашигтай бодисууд ялгарч байдаг: дофамин, серотонин, норадреналин, эндорфин гэх мэт. Үүний дүнд эерэг сэтгэл хөдлөл нэмэгдэж сөрөг нь буурдаг. Товчхондоо та биеэ хөдөлгөх болгонд нейро-химийн бодисуудтай, гоё сайхан хөөсөрч буй ванныг өөрийн тархиндаа бэлэглэдэг гэсэн үг. Иймээс та түгшүүрийг мэдэрвэл өрөөн дотуур алх, үсэрч дэвхэц, хөдөлж яв, шатаар дээш доош алхал, дуртай дуугаа тавьж бүжиглэх буюу гэрээ цэвэрлэ. 10 минут хөдлөхөд л сэтгэл санааны байдал шууд дээшилнэ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top