Хятадын эрдэмтэд полиэтилен пластик буюу гялгар уутыг боловсруулах шинэ аргыг боловсруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгааны багийн санаачилсан энэ аргын ачаар ашигтай, олон материалыг үйлдвэрлэх зардал буурах аж. Хятад эрдэмтэд “Гялгар уут маш тэсвэртэй, биологийн задралд бараг өртдөггүй гэж хэлж болно. Химийн бүтэц, бүрэлдэхүүн хэсгийн үүднээс авч үзвэл полиэтилен ба нефть төстэй. Иймээс шинэ арга боловсруулахдаа нефтийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа технологийг “зээлж” туршив.... Ашигтай, олон бүтээгдэхүүнийг гаргаж авлаа. Манай багийнхан “устөрөгчийн амьсгал” стратеги боловсруулсан, хаягдал гялгар уутын химийн бүтцийг задлахын тулд катализатор ашиглаж улмаар цагариг хэлбэрийн үнэт устөрөгч гарган авлаа. Тэдгээрийг дараа нь эм болон будаг, давирхай, волокон зэргийн синтезэд түүхий эд болгон ашиглах боломжтой” хэмээн тайлбарлалаа.