Унтахын өмнө идэхэд тохиромжтой, ашиг тустай 10 хүнстэй танилц. Эдгээр хүнсийг үдэш орой идэхэд амархан нойрсч өглөө сэргэлэн цовоо сэрэх болно.
* Балжингарма цэцэгт агуулагддаг апигенин нь нойрын чанарыг сайжруулдаг аж. 14 хоногийн турш унтахын өмнө балжингармын цай уухад сайхан нойрсдог болсныг судалгаа баталжээ. Харин Мичиганы их сургуулийн эрдэмтэд “28 хоногийн турш өдөрт 2 удаа балжингармын хандаас 270 мг уусан хүмүүс бусадтай харьцуулахад 15 минутад унтаж шөнө бараг сэрдэггүй болохыг манай туршилт нотолсон” хэмээжээ.
* Миндаль. Биологийн цагийг зохицуулах үйлчилгээтэй мелатонин хэмээх даавар их хэмжээгээр энэ самранд агуулагддаг. Чухам энэ бодис л унтах дохиог бие махбодид өгдөг. 1 атга миндальд хоногт хэрэглэх магнийн тунгийн 19% бий. Магни бол нойргүйдлээр шаналдаг хүмүүст нэн хэрэгтэй микро элемент. Хэрэв түүнийг хангалттай хэрэглэвэл нойрны чанар сайжирна, мөн стрессийн даавар –кортизолын түвшнийг бууруулдаг.
* Цацагт хяруулын маханд триптофан амин хүчлүүд их бий (түүгээр мелатонин “үйлдвэрлэдэг”). Мөн унтахын өмнө уураг тохируулж идвэл шөнө сэрэх нь цөөрдөг аж.
* Киви. Тайваний эрдэмтэд кивитэй туршилт явуулжээ. Сайн дурын 24 оролцогч бүтэн сарын турш орой бүр унтахаас 1 цагийн өмнө 2 ширхэг киви идэж байв. Тэдний 42% нь туршилтын өмнөхөөс илүү хурдан унтдаг болсон гэсэн бол 13% нь шөнө сэрэх нь маш цөөрч илүү удаан унтдаг болсон гэжээ. Киви бол серотонины түвшнийг нэмэгдүүлдэг, энэ бодис яг мелатонин шиг нойрсолт ба сэрүүн байх дэглэмд нөлөөлж өөрчлөхөд тусалдаг аж. Түүнчлэн кивид байдаг үрэвслийн эсрэг антиоксидантууд, С витамин, каротиноидууд нь нойрны чанарт эерэгээр нөлөөлдөг юм байна.
* Интоорын шүүсийг өдөр бүр уухад нойронд сайн. Луизианы улсын их сургуулийн эрдэмтэд ахимаг насны эмэгтэйчүүдийг оролцуулан туршилт явуулжээ. Тэд өдөр болгон өглөө бас орой унтахаас 1-2 цагийн өмнө 240 мл интоорын шүүс ууж байв. 14 хоногийн дараа эмэгтэйчүүд дунджаар 1,5 цаг удаан унтдаг болжээ. Интооронд ихээхэн хэмжээний мелатонин, бас В-2 фитохимийн процианидин (триптофан аминхүчлийг задрахаас хамгаалдаг) агуулагддаг аж.
* Түүнээс гадна сайхан нойрсохыг хүсвэл хушга, фисташк самар, цагаан будаа, тослог загас хулууны үр хэрэглээрэй.