Зүрхний шигдээс буюу инфарктаас сэргийлэх энгийн 3 дасгалыг зүрхний эмч нар зөвлөж байна. “Зүрх, судасны өвчнөөс сэргийлэхийн тулд биеийн дасгал тогтмол хийх шаардлагатай. Хүмүүс хэрэв өөрт таалагддаг, хүртээмжтэй спортыг сонгон хийж заншвал илүү үр дүнд хүрдэг. Мэдээж, эхлээд эмч таны биеийг үзэж, эрүүл мэндийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх ёстой” гэж Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаахын их сургуулийн кафедрын эрхлэгч Вера Ларина тайлбарлав. Та дасгал хийж эхлэхийн өмнө артерийн даралтаа, мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь саахрын түвшнээ шалгаарай.
- Долоо хоногийн 6-7 өдөр дор хаяж 30 минутын турш жигд хэмнэлтэй алхаж занш.
- Бөгсөөрөө явах дасгал хийж сур. Шалан дээр сууж хөлөө тэнийлгэх буюу өвдгөөр нугална. Ийм байдлаар өгзөг, бөгсөөрөө урагшилж 8 алхам хий, дараа нь мөн 8 алхам хойшоо ухарч бөгсөн дээрээ яваарай. Өдөр бүр нийт 24 алхам хийвэл зохино.
- “Алтан загас” дасгалыг өдөр бүр хий. Та дээш харан хэвт, толгой ба хөлийн улыг хөдөлгөхгүйгээр яг загас шиг мурилзаж хөдлөх ёстой. Үүнийг өдөрт 7-8 минутын турш хийнэ.