өдөр
шөнө
×

ДЭМБ: Аспартам бол хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Манай гарагийн улс орнуудад хамгийн түгээмэл хэрэглэгддэг амтлагч болох аспартам нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор мэдэгдсэн хэмээн "un.org" дамжууллаа. “Аспартам бол хүмүүст канцероген нөлөө үзүүлдэг болохыг нотолсон. Хүн аспартамыг 1кг жинд 40 мг ногдох хэмжээгээр хоногт хэрэглэх ёстой, эс тэгвэл элэгний хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Ийм тун хэмжээгээр хэрэглэхийг өмнө нь мэргэжилтнүүд зөвлөж байсан... Алкогольгүй нэг лааз ундаанд (diet drink) 200-300 мг аспартам агуулагддаг. 70 кг жинтэй насанд хүрсэн хүн өдөрт 9-14 ширхэг ийм ундаа уувал хоногийн хэмжээ хэтрэх болно. Энд бусад хоол хүнстэй цуг аспартам биед ороогүй гэж тооцсон” хэмээн ДЭМБ тайлбарлажээ. 
Аспартамыг diet drink болон янз бүрийн хүнсэнд нэмж ашигладаг юм байна. Жишээ: бохь, желатин, мөхөөлдөс, йогурт, хуурай бэлэн өглөөний цай... Түүнчлэн шүдний оо, ханиадны эсрэг үйлчилгээтэй мөсөн чихэр (lollipops), витамин зэрэг эмэнд хүртэл аспартам агуулагддаг аж. 
Эх сурвалж: https://news.un.org

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top