өдөр
шөнө
×

Абрикос зүрхэнд сайн

---Оросын кардиолог, хоол зүйч эмч Асият Хачировагийн зөвлөгөө---

Зүрх судасны өвчтэй хүмүүс хоолны цэсэндээ абрикосыг заавал оруулах хэрэгтэй, яагаад гэвэл зүрхний булчингийн хэвийн ажиллагаанд хэрэгтэй элементууд түүнд агуулагддаг. Абрикос жимсэнд олон төрлийн витамин, мөн кали, магни зэрэг минерал бодисууд бий. Чухам эдгээр минерал нь зүрх судасны системийг эрүүл байлгахад тусалж зүрхний булчинг зөв ажиллуулж дэмждэг. Энэ жимс хүний биед ийм ашиг тустай, гэхдээ эм биш учраас эмчлэхгүй. Өөрөөр хэлбэл түүнээс эмчилгээний үр дүн хүлээлтгүй. Түүнээс гадна илүүдэл жинтэй хүмүүс абрикос жимсийг хэтрүүлж идэхээс сэргийлээрэй. Учир нь, илүүдэл жинтэй хүмүүс голдуу зүрх судасны өвчнөөр шаналах буюу чихрийн шижинтэй байх нь элбэг. Тиймээс нүүрс-усны өндөр ачааллаас сэргийлэн өдөрт 400 грамм абрикос хэрэглэхэд хангалттай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top