Өглөөдөө гар хавагнаж эхэлбэл мэдээж эмчид үзүүлж шинжилгээ өгөн шалтгааныг тодруулах хэрэгтэй. Энд олон шалтгаан байх магадлалтай: зүрх, харшил, халдварт өвчин, түлэгдэл... Ихэнх тохиолдолд энэ нь зүрх судастай холбоотой асуудал үүссэнийг илэрхийлдэг. Ямар ч байсан өөрөө дур мэдэн эм ууж болохгүй. Хэрэв хөл хавагнавал юуны өмнө зүрхний системийн байдлаа шалгуулах хэрэгтэй. Харин нүүр хавагнаж нүдэн доор “уут” үүсэх, дараа нь бүх биеэр хаван тарвал бөөрөө үзүүлээрэй. Түүнчлэн өглөө сэрэхэд гар хавантай, сарвуугийн хөдөлгөөн муу бол бамбай булчирхайгаа шалгуулбал зохино. Мөн хоолны цэсэндээ анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл усны дутагдал, уургийн хомсдол зэргээс болж хаван үүсч болзошгүй.