өдөр
шөнө
×

Шинэ мэдээлэл тогтоох шилдэг арга

“Гартаа бөмбөг атгах дасгал хийх нь шинэ мэдээллийг тогтоох чадварыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Иймээс ямар нэг тоо баримт, мэдээлэл тогтоох шаардлага гарвал антистресс-бөмбөгтэй дасгал хийх хэрэгтэй гэж оюутан сурагчдад болон нийт хүмүүст зөвлөж байна” гэж эрдэмтэд мэдэгдсэн тухай “Psychology and Aging” сэтгүүл бичжээ. Калифорний их сургуулийн геронтологи, сэтгэл судлалын профессор Мара Мэтерийн удирдлаган дор бүлэг эрдэмтэд туршилт явуулж 109 хүнийг хамруулав. Оролцогчдыг насаар нь 2 бүлэг болгон ангилжээ. 1-р бүлэгт 18-29 насны залуус, харин 2-р бүлэгт 65-85 насны хүмүүс багтсан. Шинэ мэдээлэл сонсч тогтоон дараа нь давтан хэлэх даалгаврыг тэдэнд өгчээ. Туршилтын үеэр хүмүүсийн зарим нь даалгаврыг гүйцэтгэхийн өмнө антистресс-бөмбөгийг гараар атгаж базлах дасгал хийсэн, нөгөө хэсэг нь ийм дасгал гүйцэтгээгүй аж. “Эцэст нь дүгнэхэд, бөмбөгтэй дасгал хийсэн оролцогчид хэдэн настай болохоос үл хамааран, өгсөн үүрэг даалгаврын хүнд хөнгөнөөс үл шалтгаалан мэдээллийг илүү сайн тогтоосон. Алгандаа юм атгаж базлах ийм энгийн дасгал нь бие махбодийн өдөөлтийн түвшнийг нэмэгдүүлж анхаарал илүү гүн төвлөрөх төлөв байдалд тархийг оруулдаг аж” гэж эрдэмтэд мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top