Хүн унтаж байхдаа ч илчлэгээ зарцуулж байдаг, үүнийг улам хүчитгэх 7 хүнс бий. Илчлэг багатай, эслэгүүд ба уургаар баялаг эдгээр хүнсийг санал болгоё.
Киви: 1 ширхэг киви жимс 45 калори бөгөөд 2 грамм эслэг агуулдаг.
Тахианы цээж мах: Энэ мах турахад нэмэр болно, мөн уургаар баялаг учраас удаан шингэдэг. 100 грамм тахианы маханд 85 мг холестерин бий, иймээс өөх тосыг “хайлуулахад” тусалдаг.
Цитрүсийн төрлийн жимс: Эдгээр жимс “өөх шатаадаг”, хамгийн сайн нь грейпфрут. Түүнчлэн грейпфрут бол цусан дахь саахарын түвшнийг зохицуулахад тусалдаг.
Өндөг: 1 ширхэг өндөг 80 калори, 6 грамм уураг агуулдаг тул турахыг хүсдэг хүмүүс идэхэд тохиромжтой хүнс.
Тараг: Түүнд уураг, пробиотикууд, ашигтай нүүрс ус агуулагддаг. Унтахын өмнө 1 стакан тараг уувал “өөх хайлахад” тустай.
Өргөст хэмх: Энэ бол хамгийн бага илчлэгтэй ногоо. 100 грамм өргөст хэмх 15 калоритой. Өргөст хэмх их ус, эслэг агуулдаг учраас цатгалан мэдрэмж төрүүлдэг.
Сэвэг зарам (чечевица): Чанасан сэвэг зарам бол гайхалтай хүнс. Тал стакан сэвэг зарманд 9 грамм эслэг агуулагддаг, иймээс бусад хүнс хэрэглэснээс удаан хугацаанд цатгалан мэдрэмж өгдөг. Түүнд мөн их уураг бий. Энэ хүнсийг мөн ногоон вандуй, шошоор орлуулж болно.