өдөр
шөнө
×

Хорт хавдар үүсгэх аюултай 3 хүнс

---Оросын мэс засалч, хавдрын эмч, анагаах ухааны дэд доктор Марк Гадзияны зөвлөгөө---
Айл болгоны ширээн дээр байдаг 3 хүнс хорт хавдрын эсүүдийн тэжээл болдог гэдгийг анхааруулъя. Их хэмжээний саахар, транс тос агуулсан хүнс бүү хэрэглэ. Жишээ нь чихэр. Чихэр идэх дуртай хүн эрсдэлтэй алхам хийж буйгаа ойлгож ухаарах хэрэгтэй. Чихрийн гликемик индекс нь 100 нэгж. Идсэн чихэр тэр чигтээ шууд өөх болж хувирдаг. Элсэн чихэр буюу саахар бол цагаан хор төдийгүй хорт хавдрын эсүүдийг тэжээх төгс орчин юм. 
Дэлгүүрт сүмс, соус сонгохдоо маш хянуур байж, сайн үзэж шалгах хэрэгтэй. Түүнчлэн хэдхэн халбага майонез нэмэхэд ногооны салаатын бүх ашиг тус арилдаг. Гэтэл ихэнх хүмүүс үүнийг үл тоомсорлодог. Мөн кетчуп бол далд саахар, давс, амт оруулагч, консервант, стабилизаторын холимог. Кетчупын нийт хэмжээний тавны нэг нь саахар гээд төсөөл дөө. Ер нь соус хямд байх тусам транс тосыг ихээр агуулдаг гэдгийг бүү март. 
Хоолондоо маргарин хэрэглэхээс зайлсхий, яагаад гэвэл түүнийг гаргаж авахын тулд халаадаг, бас химийн бодисуудыг нэмдэг. Маргарин, пальмын тос нь транс тос болон радикалуудыг агуулдаг юм. Радикалууд харин зүрх, судсанд сөргөөр нөлөөлдөг, улмаар Альцгеймерийн өвчин тусах, таргалуулах, хавдрын өвчин үүсгэх зэрэг хор уршигтай. 100 грамм маргаринд 15 граммов транс тос бий. Аюулгүй хэрэглээ бол нийт хэмжээний 0,5-2% нь өөх тос байх. Сануулахад, дэлгүүр хоршоонд зарагддаг ихэнх жигнэмэг, гурилан бүтээгдэхүүнд маргарин агуулагддаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top