өдөр
шөнө
×

Наслалтыг 22 жилээр уртасгах 8 зуршил

“Хүмүүсийн наслалтыг уртасгах боломжтой, үүний тулд 8 энгийн зуршлыг хэвшил болгох ёстой. Үүний дүнд эрчүүд 24 жилээр, харин эмэгтэйчүүд 21 жилээр урт насална” гэж АНУ-ын эрдэмтэд мэдэгдэв. Нийт 719 мянган хүний өгөгдөл, мэдээллийг 2011-2019 оны хооронд цуглуулсныг эрдэмтэд судалгаандаа ашиглажээ. "Ялангуяа амьдралын эрүүл хэв маягийг баримталдаг хүмүүс илүү урт насалдаг аж. Архи тамхи, бэлэн хоол зэргийг хэтрүүлж хэрэглэх, мөн нойрны дэглэм алдагдвал нас барах эрсдэл 20%-иар нэмэгддэг. Харин амьдралын суугаа хэв маяг, буруу зуршил энэ үзүүлэлтийг 30-45%-иар нэмэгдүүлж байв" гэж эрдэмтэд онцлон тэмдэглэв.
Наслалтад олон хүчин зүйл нөлөөлдөг, үүнээс гол 8-ыг дурдвал: 
- бие махбодийн тогтмол ачаалал
- сэтгэцэд нөлөөлөх бодисны хамааралгүй байх
- стрессээ удирдаж чадах
- зөв хооллолт
- тамхинаас татгалзах
- архинаас татгалзах
- эрүүл нойр
- нийгмийн харилцаа гүн, бат бөх
“Энэ бүх 8 хүчин зүйлийг дагаж баримталдаг бол гайхалтай сайхан. Эдгээрээс ядаж 1 -3-ыг нь амьдралдаа хэвшүүлсэн ч сайн үр дүнд хүрч болохыг бид хараад үнэхээр гайхсан. Хүмүүс 40, 50 бүр 60 насандаа бага боловч өөрчлөлт хийж чадвал ашиг тусаа өгч байлаа” хэмээн судалгааны багийн удирдагчаар ажилласан Иллинойссын их сургуулийн эрдэмтэн Сюань Май Нгуен ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top