өдөр
шөнө
×

Шүд муудах нь илүүдэл жинд хүргэх эрсдэлтэй

“Шүдний байдал ба илүүдэл жингийн хооронд уялдаа холбоо бий. Шүд эрүүл бол хоол боловсруулалт ч сайн. Идсэн хоолоо сайн шингээж боловсруулахын тулд маш сайн зажилж залгих ёстой. Шүдээ дутуу эмчлүүлбэл илүүдэл жинтэй болох магадлал эрс нэмэгддэг. Тиймээс шүд цоорох зэрэг өвчлөл нь таргалалттай шууд холбоотой гэж хэлж болно. Шүд өвдөж байхад юм идэх, зажлах тухай мэдээж бодолтгүй. Тиймээс шүд муутай хүмүүс зөөлөн, шингэн хоол идэх нь ихэсдэг, улмаар зажлах процесс багасч хоол боловсруулалт доголддог. Энэ бүхэн илүүдэл жинтэй болоход хүргэнэ.... Түүнчлэн илүүдэл жин мөн шүд цоороход нөлөөлдөг. Чихэрлэг, амтлаг хүнс бол зөвхөн нэг шалтгаан. Илүүдэл жинтэй хүмүүст өөхөн эдүүдийн субклиник үрэвсэл үүсэх нь цөөнгүй, үүнээс болж дархлааны системийн ажиллагаа буурч янз бүрийн бактериуд (түүнчлэн кариес үүсгэдэг) өсч олширдог. Биеийн жин хэвийнээс их байх тусам шүд өвчлөх эрсдэл өндөр” хэмээн Оросын дотоод шүүрлийн эмч Зухра Павлова мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top