өдөр
шөнө
×

Илүүдэл жингээ хаяхад туслах 5 ундаа


Хоол сойх дэглэм сахилгүй, спортын танхимд хөлсөө дуслуулалгүй турах аргыг Английн эрдэмтэд олсон тухай “Daily Star” сонин бичжээ. Доор дурдсан 5 ундаа илүүдэл жингээ хаяхад тусална.
Томатын шүүс: Өдөрт 1 аяга томатын шүүс уухад бүсэлхий орчмын өөх 50% багасна.  
Алимны уксус: Бодисын солилцоог идэвхжүүлдэг. Стакан усанд 2 хоолны халбага алимны уксус найруулж өдрийн турш ууна. 4-5 өдрөөс удаан хэрэглэх хориотой. 
Цагаан гаатай унд: Имбирь буюу цагаан гаатай ундаа бол цатгалан мэдрэмжийг удаан хадгалдаг. Цагаан гааны үндсээс 1,5 цайны халбага авч дээр нь халуун ус нэмж хэрэглэнэ. 
Ногоон цай: Флавонид, кофеиноор баялаг ногоон цай бодисын солилцоог түргэсгэж өөх тосыг “шатаадаг”. Ногоон цайнаас өдөрт 2-3 аяга уугаарай. 
Ус: Усны дэглэм баримталснаар усгүйжих эрсдэл буурч хоол боловсруулалт сайжран таны бие махбодь яг цаг шиг ажилладаг болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top