өдөр
шөнө
×

Наранд цохиулахаас сэргийл

Малгай, шүхэр зэрэг хамгаалах хэрэгсэлгүй наранд удаан байх нь хүүхэд төдийгүй том хүмүүст ч аюултай. Учир нь толгой хэт халснаас болж уураг тархины цусны эргэлт доголдож болзошгүй. Наранд хөнгөн цохиулах үед нүүр улайх, толгой өвдөх, чих шуугих, дотор муухайрах, нүд эрээлжлэх эсвэл харанхуйлах зэрэг шинж тэмдэг ажиглагддаг. Илүү хүнд тохиолдолд амьсгал давхцах, биеийн халуун нэмэгдэх, татах, бие сулрах, бөөлжих, толгой эргэх буюу ухаан алдаж болзошгүй, энэ үед шууд эмч дуудаж үзүүлэх ёстой. 
Наранд хэт халсан үед үзүүлэх анхны тусламж: Хүүхэд эсвэл том хүнийг сэрүүхэн газарт хурдан аваач. Түүний бие барьсан хувцсыг тайлж, хагас суугаа хэлбэрээр суулгах хэрэгтэй. Толгой дээр нь хүйтэн усанд норгосон алчуур тавина. Эсвэл мөстэй уут байж болно. Биеийг нь хүйтэн, чийглэг алчуураар эсвэл архиар арчих хэрэгтэй. Энэ үед түүнд хүйтэн ус өгч, бага багаар уулгана. Минерал ус байвал бүр сайн. Хэрэв хүүхэд, том хүн ухаан алдсан бол яаралтай Түргэн тусламж дуудаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top