өдөр
шөнө
×

Сайн дурын ажил танд ч ашигтай

“Хариу харалгүй бусдад туслах нь танд өөрт ч ашиг тустай. Сайн дурын ажил байнга хийхэд сэтгэлгээ, анхаарал төвлөрөлт, хэл яриа, орчныг хүлээн авах ойлгоц зэрэг үзүүлэлт дээшилж улмаар оюун ухааны чадварт эерэгээр нөлөөлдөг аж. Бүр тодруулбал, уураг тархины эрүүл мэндэд эерэг сайнаар нөлөөлдөг, энэ нь ялангуяа ахимаг настнуудад илүүтэй ажиглагдсан. Ахимаг настнууд хэрэв сайн дурын ажил хийвэл ухаан муудах болон үүнтэй холбоотой янз бүрийн эрсдэлийг бууруулах боломжтой. Ямартай ч иймэрхүү ажил нь насны эрхээр ухаан доройтох, зөнөглөхөд хүргэдэг 3 гол хүчин зүйлийг эрс бууруулдаг: нийгмээс тусгаарлагдмал байдал, биеийн хөдөлгөөний хомсдол, сэтгэл гутрал. Сайн дурын ажлын ачаар тэд хүмүүстэй харьцаж илүү идэвхтэй байхын зэрэгцээ сэтгэл санаа өөдрөг болдог” хэмээн Эрланген-Нюрнбергийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг “Journal of Multidisciplinary Healthcare” сэтгүүл нийтэлжээ. Эрдэмтэд 2017-2021 хооронд дэлхийн олон оронд хийсэн нийт 14 судалгааг нэгтгэж дүгнэсний эцэст дээрх дүгнэлтийг хийсэн аж. Тухайлбал, Америк, Солонгос, Тайвань, Бразил, Англи, Шотланд, Шинэ Зеланд, Хятад, Япон. Судалгаанд оролцогчдын дундаж нас 61-74 байсан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top