өдөр
шөнө
×

Хар чавга эрчүүдэд хэрэгтэй

АНУ-ын Пенсильваний их сургуулийн эрдэмтэд “Өдөр бүр хар чавга хэрэглэх нь 55-аас дээш насны эрчүүдийн зүрх судасны эрүүл мэндэд сайн” гэж мэдэгдлээ. Тэд өөрсдийн судалгаа туршилтыг Америкийн хүнс тэжээлийн нийгэмлэгийн (ASN) жил тутмын хуралдаанд танилцуулжээ. Туршилтад 55-аас дээш насны хүмүүсийг хамруулав. Эрчүүд хар чавгыг удаан хугацааны турш хэрэглэхэд “сайн холестерин”-ы түвшин (судсуудаас илүүдэл холестериныг зайлуулахад тустай) дээшилжээ. Түүнчлэн атеросклерозыг үүсгэгч С-реактив уураг- үрэвслийн биомаркерын түвшин нь буур байв. Хар чавга мөн ахимаг насны эмэгтэйчүүдэд эерэгээр нөлөөлдөг аж. "Зүрх судасны өвчин бол дэлхий даяар нас баралтын гол шалтгааны нэг. Энэ өвчинг үүсгэх хүчин зүйлсийг нэрлэвэл:  холестерины өндөр түвшин, диабет, таргалалт, хөгшрөлт. Зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулахын тулд хоолны цэсэнд өөрчлөлт оруулж жимс, ногоог ахиу хэрэглэх ёстой. Хар чавгыг саахар нэмэхгүй хэрэглэх нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулдаг болохыг манай туршилтууд баталлаа" хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top