өдөр
шөнө
×

Шөнө хөлрөх осолтой

“Биеийн нэг ба зарим хэсэгт ер бусын халуун мэдрэх, арьс чийгтэх, шөнө хөлрөх, сэрсний дараа орны даавуу нойтон чийгтэй байх, чичирч дагжих, хөлс их гарах нь хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Шөнө хөлрөх нь олон шалтгаантай, ихэнхдээ цэвэршилтийн улмаас дааврын өөрчлөлт орох, жирэмслэлт, цусан дахь саахарын түвшин доогуур байх, тодорхой төрлийн эмийн үйлчлэл, стресс...  Харин шөнө хөлс их гарахын зэрэгцээ удаан халуурах, чичрэх нь зарим төрлийн хорт хавдрын (тухайлбал, лейкеми, лимфома, ясны болон элэгний хорт хавдар, мезотелиома, карциноид хавдар) илт бус шинж тэмдэг. Дээр нь нэмээд ядрах, шалтгаангүй турах зэрэг илрэл ажиглагддаг. Үүний зэрэгцээ химийн эмчилгээ, тодорхой төрлийн эм уухад хавдартай хүмүүст дээрх шинж тэмдэг илэрдэг” хэмээн Америкийн хавдрын нийгэмлэгийн (ACS) мэргэжилтнүүд мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top