Артерийн даралт огцом өөрчлөгдөх муу, толгой эргэх, толгой хүчтэй өвдөх, цээж өвдөх зэрэг таагүй нөлөөтэй. Үүнээс сэргийлэх 4 арга бий.
- Саахар бага хэрэглэ. Цусанд глюкоз илүүдсэнээс болж артерийн даралт ихсэх аюултай. Иймээс амттан, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүний хэмжээг сайн хянах ёстой. Мөн бусад хүнсний бүтцийг сайтар судалж байж хэрэглэ. Жишээ: йогурт зэрэг бүтээгдэхүүнд заримдаа амтлагч нэмдэг, гэтэл тэрхүү амтлагч нь цагаан нүүрс-усаас багагүй аюулыг бие махбодид учруулдаг. Энэ нь мөн янз бүрийн амтлагч, үнэр оруулагчтай ундаанд ч хамаатай.
- Ногоо, жимс ахиу хэрэглэж хэвш. Зөв хооллолт, төрөл бүрийн хүнс бол зүрх судас эрүүл байх гол нөхцөл. Иймээс лууван, бууцай, улаан лооль, гадил, киви, анар зэрэг жимс ногоог ахиу хэрэглээрэй.
- Натрийн хэмжээг хянах ёстой. Натри бол бие махбодид шингэнийг “тогтоон барьж” даралт ихэсгэх, судас гэмтээх зэргээр нөлөөлдөг. Иймээс натри ихээр агуулсан хүнсийг (давс, фастфүүд, бяслаг, талх, снек... ) бүү хэтрүүл. Ер нь хоногт хэрэглэх натрийн хэмжээ 2300 мг-аас хэтэрч болохгүй.
- Биеэ тогтмол ажигла. Таны биеийн байдалд нойр хоол, эм тариа гээд асар олон хүчин зүйл нөлөөлдөг. Иймээс артерийн даралтаа тогтмол үзэж байгаарай.