өдөр
шөнө
×

Хорт хавдраас сэргийлдэг жимс

Зэтгэнэ (Fragaria viridis, клубника) жимсийг хэрэглэснээр хорт хавдар, тархинд цус харвах зэрэг олон өвчнөөс сэргийлэх боломжтой гэж Оросын хоол зүйч, анагаах ухааны доктор Михаил Гинзбург мэдэгдлээ. “Хавдар голдуу сул явцтай үрэвслийн хариу болж үүсдэг, иймээс зарим хүнсийг хэрэглэснээр хавдрын эрсдэлийг бууруулж болно. Жишээ нь зэтгэнэ жимс бол хавдрын эсрэг үйлчилгээтэй, түүнд агуулагддаг бодисууд нь шинэ судсуудын өсөлтийг блоколдог. Үүнийг ангиогенезийг сааруулах хүчин зүйл гэж нэрлэдэг” хэмээн доктор Гинзбург тайлбарлав. 
Биеийн дархлаагаа бэхжүүлье гэвэл зэтгэнэ идээрэй, учир нь энэ жимс бол аскорбины хүчил, каротиноидаар баялаг. Түүнчлэн энэ жимсийг хэрэглэснээр ходоодны ба гэдэсний хорт хавдраас сэргийлэх боломжтой. Зэтгэнэ жимсэнд хүнсний зөөлөн ба бүдүүн ширхэгтэс их хэмжээгээр бий, үүний ачаар зүрхний шигдээс тусах, тархинд цус харвах эрсдэл буурдаг аж. Хүнсний ширхэгтэсийн гол ач холбогдол гэвэл холестерины солилцоог хэвийн болгодог, өөрөөр хэлбэл муу холестериний түвшнийг бууруулж ашигтай болгодог. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top