Доктор Жастин Батлер зун уух ундааны талаар зөвлөснийг “Daily Express” нийтэлжээ.
Холестерины түвшин өндөр бол осолтой, гэхдээ бага хэмжээгээр холестерин нь даавруудыг ялгаруулахад бие махбодид тусалж эсүүдийн мемраны бүтцийг дэмждэг. Холестерины түвшнийг хэвийн байлгах ундаа бэлдэхийг хүсвэл шар буурцагны сүүнд жимс, самар нэмж хэрэглээрэй. Зуны улиралд ийм ундааны тусламжтай “муу холестерин”-ы эсрэг тэмцэж болно. Зуны жимс гэгддэг, бөөрөлзгөнө эсвэл гүзээлзгэнэ, нэрс гээд хүссэн жимсээ сонгож ундаа бэлдэнэ. Эдгээр жимсэнд антоцианууд, эслэгүүд агуулагддаг, чухам тэдгээрийн нөлөөгөөр холестерины ялгаруулалт саардаг. Харин шар буурцагны сүү (мөн шар буурцагтай бусад хүнс) бол бие организм дахь холестериныг мэдэгдэхүйц хэмжээгээр багасгахад тусалдаг. Ийм учраас зуны хөнгөн ундаа бэлдэж хэрэглэх нь халуун өдөр сэрүүцэхэд тустай төдийгүй зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.