өдөр
шөнө
×

Ажил хийдэггүй ээжүүдийн ой тогтоолт мууддаг гэв

Жирэмсний амралт буюу декретийн дараа ажил хөдөлмөр эрхлээгүй эхчүүдийн ой тогтоолтыг ажилладаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад ахимаг насандаа 50%-иар буурсан байв” хэмээн АНУ-ын Лос-Анжелес дахь Калифорний их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны талаарх материалыг “Neurology” сэтгүүл нийтэлжээ.
Энэхүү судалгаанд 16-аас дээш насны 6000 гаруй америк эмэгтэй хамрагдсан, судалгаа эхлэх үед тэдний дундаж нас 57 байлаа. Нийт оролцогчдыг наслалт болон амьдралын нөхцөл байдлаас хамаарч 5 бүлэгт хуваасан. Эхний бүлэгт ажил хийдэг, үр хүүхэдгүй эмэгтэйчүүд, 2-р бүлэгт нөхөр хүүхэдтэй ажилладаг эхчүүд, 3-р бүлэгт ажил хийдэг, ганц бие эхчүүд, 4-р бүлэгт ганц бие ажилгүй эхчүүд, 5-р бүлэгт ажилгүй, нөхөр хүүхэдтэй эмэгтэйчүүд. Судалгаа 12 жил үргэлжилж, эмэгтэйчүүдээс 2 жил тутамд оюун ухааны болон ой тогтоолтын тест авч байжээ. 55-60 насны бүх эмэгтэйчүүдийн ой тогтоолт ижил түвшинд байсан. Харин 60 наснаас хойш боловсролын түвшин ижил ч өөр үр дүн гарчээ. Ажилгүй эмэгтэйчүүдийн ухаан санаа, ой тогтоолт нь ажил хийдэг эхчүүдтэй харьцуулахад илүү хурдан муудаж байв. "Анхны хүүхдээ төрүүлээд ажил огт хийгээгүй, гэртээ суусан эмэгтэйчүүдийг завсарлагатай ч гэсэн ажиллаж байсан эмэгтэйчүүдтэй харьцуулахад ой тогтоолт нь ахимаг насанд очсоны дараа 50%-иар муу байлаа. Ажил хөдөлмөр эрхлэх нь уураг тархийг идэвхжүүлж санхүүгийн бие даасан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ нийгэмтэй холбоотой байлгадаг зэрэг олон давуу талтай. Энэ их чухал, яагаад гэвэл насны эрхээр ой тогтоолт муудах нь Альцгеймерийн өвчний гол шинж тэмдгийн нэг" хэмээн эрдэмтэд анхаарууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top