өдөр
шөнө
×

Зуны халуунд татгалзах хүнс

Их халуу шатсан өдрүүдэд хагас бэлэн бүтээгдэхүүн, хиам, утсан мах, загастай хоол, уураг-нүүрс ус бүхий зууш, өндөгтэй хоол зэрэг амархан муудах хүнсээс татгалзах буюу бага хэмжээгээр идвэл зохино. Юуны өмнө тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг сайн шалга. Хадгалалтын хугацаа богино (бялуу, сүү, тараг, өндөг, чихэрлэг амтлагч нэмсэн йогурт зэрэг) хүнсийг цөөн тоогоор худалдан авч, хурдан идэж дуусгах хэрэгтэй. Мөн өндөгтэй салаат, хиам, майонез зэрэг хүнсэнд бактериуд маш хурдан өсч үрждэг гэдгийг мартаж болохгүй. Түүнчлэн салаатанд нэмсэн хүнсний ногоо их халуунд хурдан муудаж ялзардаг. Зуны халуун өдөр чихэрлэг ундаа уух хэрэггүй, зүгээр л цэвэр усаар цангаагаа тайлж сур. Яагаад гэвэл, ийм ундаа усны балаансыг нөхөн сэргээхгүй, үүний зэрэгцээ “хоосон калори" их агуулдаг тул  таны бие галбирт таагүй нөлөөлж илүүдэл жинтэй болоход хүргэж магадгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top