өдөр
шөнө
×

Нүүр цагааруулах маск өөрөө бэлдээрэй

Химийн бодис хэрэглэлгүй нүүрний арьсаа цагааруулах 4 аргыг санал болгож байна.

*  Йогурт бол сүүний хүчлээр баялаг, иймээс нүүрний арьсыг цайруулж үрчлээг багасган хар толбыг бүдэгрүүлдэг. Йогуртаас 2 цайны халбага, зөгийн балаас 1 цайны халбагыг авч сайн хольж хутгана. Үүнийг нүүрэндээ түрхэж 15 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.
* Апельсины хальсыг үрүүлд үрж хүйтэн сүүтэй холино. Холимгийг нүүрэндээ түрхэж 15 минутын дараа бүлээн усаар угааж арилгаарай. 
* Хуурай сүү, нимбэг, зөгийн бал бэлд. Нимбэгийн шинэхэн шүүсийг хуурай сүүн дээр хийж жаахан зөгийн бал нэмээд сайн хольж хутгана. Хуурай сүү бүрэн уусах ёстой. Бэлэн болсон холимогийг нүүр царайнаас гадна хүзүү, мөрөндөө түрхэж болно. Цагааруулах маскаа хөргөгчинд 7 хоног хадгалахад гэмгүй. 
* Оливын тос 2 хоолны халбага, зөгийн бал 1 цайны халбагыг сайн холино. Хүсвэл нимбэгийн шүүсээс хэдэн дусал нэмж болно. Нүүрний цайруулах хэсэгт энэ холимгийг түрхэж хэдэн минутын дараа бүлээн усаар арилгаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top