өдөр
шөнө
×

Зүрхэнд зориулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй

---Оросын кардиологч Анжелика Александровагийн зөвлөгөө---
Зүрхний үйл ажиллагааг дэмжих зориулалттай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг байнга худалдаж авахаас татгалзаарай. Хүмүүс голдуу зүрхэнд сайн гэсэн амлалтад итгэж ийм нэмэлт бүтээгдэхүүн худалдаж авч хэрэглэдэг. Гэвч энэ нь ихэнхдээ хоосон үг байдаг. Хүмүүсийн 52% нь өдөр бүр дор хаяж нэг витамин эсвэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж иймэрхүү бүтээгдэхүүнд асар их мөнгийг жил бүр зарцуулдаг гэсэн статистик бүртгэл бий. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд тэжээлийн бодисуудыг нэмэлт бүтээгдэхүүнээс биш харин хоол хүнсээс авах нь сайн болохыг баталжээ. 
Зүрхний зориулалттай нэмэлт бодисууд нь зүрх судасны өвчин тусахаас сэргийлдэггүй. АНУ-ын “USPSTF” байгууллага саяхан мэдэгдэл хийхдээ “Зүрхний өвчлөл ба хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд витамин, минерал бодисны нэмэлтүүдийг хэрэглэх хэрэгтэй гэж насанд хүрсэн эрүүл хүмүүст зөвлөдөг. Гэвч ихэнх нэмэлт бүтээгдэхүүнийг ашигтай гэж нотлох баталгаа хангалтгүй байна” хэмээжээ. 
Эрдэмтэд поливитаминыг плацеботой харьцуулж нийт 22 судалгаа явуулжээ. Гэтэл эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь зүрхний дайрлага, инсульт болон нас барах эрсдэлийг бууруулаагүй байна. Тиймээс та мөнгөө дэмий үрж байхаар хоол хүнсээс витаминууд, минералуудыг авах нь зүйтэй. Харин ямарваа нэг өвчний улмаас тэжээлийн бодисуудыг хэвийн шингээж чадахгүй болсон өвчтөнүүдийн хувьд мэдээж эмчтэйгээ зөвлөлдөж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. 
Дүгнэлт: Витамин, минерал агуулсан нэмэлт бүтээгдэхүүний ихэнх нь зүрхний болон судасны өвчнөөс хамгаалдаггүй. Тиймээс хэрэв та зүрхний өвчин тусаагүй бол загасны тос агуулсан нэмэлт бүтээгдэхүүн бүү худалдаж ав, үүний оронд 7 хоногт 2 удаа тослог загас идэхэд хангалттай. Ер нь самар, шош, ашигтай масло зэрэг хүнсийг хоолны цэсэндээ багтааж эрүүл хооллолтыг эрхэмлээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top