өдөр
шөнө
×

2л кола ундаа хэр их саахар агуулдаг вэ?

1 стакан кока кола хийжүүлсэн ундаанд 8 халбага саахар агуулагддаг. Граммаар илэрхийвэл 100 мл ийм ундаанд 13 грамм саахар бий. Харин 2 литр кола ундаанд бүр 240 грамм саахар агуулагддаг, энэ бол 1 кг жинтэй 1 уут элсэн чихрийн бараг гуравны нэг гэсэн үг. Тиймээс та өдөрт 2 литр кола уудаг бол уут саахарын гуравны нэгийг иддэг гээд төсөөл дөө. 
Энэ нь таны элэг, цусны судсууд, нойр булчирхай, бамбай булчирхайд сөрөг нөлөөлнө. 
Хэрэв элсэн чихэр ба саахар агуулсан ийм ундаа, хүнс хэрэглэхээ боливол 14 хоногт таны бие махбодид эерэг өөрчлөлт гарна. Эрч хүч нэмэгдэж өдөрт илүү олон ажил амжуулдаг болж харин 1-2 сарын дараа хоол боловсруулалт сайжирч гэдэс дүүрэхээ больж юм идсэний дараа ходоод хүндрэх үзэгдэл арилна. Таны бие хөнгөн шингэн, сэргэлэн цовоо болж 2-4 сарын дараа арьс гоё толигор, үс зөөлөн сайхан намирахын зэрэгцээ нүүрэн дээр тань батга, хар цэг гарахгүй, юм туурахгүй. Саахар хэрэглэхээ больсноос 4-6 сарын дараа биеийн дархлаа сайжирч ойр ойрхон өвчин тусахаа болино. 
Энэ ундааг сард 1 удаа уухад огт хор хөнөөлгүй. Харин өдөр бүр кола хэрэглэдэг бол шүд яс муудах, таргалах, зүрх судасны өвчин, даралт ихдэх, арьсан дээр юм туурах, харшилтай болох, арьс хөгшрөх, бөөр ажиллагаагүй болох, чихрийн шижин ба ходоодны шарх зэргээр өвчлөх эрсдэлтэй. Колаг дахин дахин уумаар санагдах нь түүнд агуулагддаг кофеин зэрэг олон бодисын нөлөө юм, дасал болгодог гэсэн үг. Тэр бүү хэл гадаадын эрдэмтэд туршилт явуулсны эцэст кола их уувал үргүйдэх, үр зулбах магадлал өндөрсдөг гэж сэрэмжлүүлжээ. Түүнчлэн коланы бүтцэд 4-метилимидазол (хэвийн бус эсүүд хуваагдахыг өдөөдөг) бий, үүнээс болж хавдар үүсч болзошгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top