өдөр
шөнө
×

Өндөр холестериныг бууруулах хүнс хэрэглэ

Өндөр холестериныг бууруулах 4 хүнс хэрэглэхийг Оросын кардиологч эмч Олег Варфоломеев зөвлөж байна. 
Холестерины түвшин өндөр бол хоолны цэсэндээ өөрчлөлт оруулах ёстой. Инсульт, зүрхний дайрлага тусах эрсдэлийг бууруулахын тулд ургамлын стеролууд, станолуудыг хэрэглэ. Эдгээр нь хэлбэр, хэмжээгээр холестеринтой төстэй ба гэдсээс холестерин шимэгдэхийг блоклодог. Аажмаар энэ нь цусан дахь холестериныг бууруулна. Эдгээр нь ургамлын гаралтай хүнсэнд бага хэмжээгээр байдаг. Уг нь өдөрт 3 грамм хэрэглэвэл сайн, иймээс ургамлын стеролууд ба станолууд нэмсэн хүнс идэж байгаарай. Жишээ: Йогурт, ундаа, тослог...  Овес, арвай хэрэглэ, тэдгээрт бета-глюкан буюу уусдаг эслэгүүд бий. Бета-глюкан бол хоол боловсрох явцад холестериныг цөсны хүчлүүдтэй “холбож” улмаар холестерины түвшнийг бууруулахад тусална. Өндөр холестериныг бууруулахын тулд самар, шар буурцаг зохицуулж хэрэглэ. Эдгээр хүнс нь уураг, эслэг, минерал, ургамлын нэгдлээр баялаг учраас зүрхний эрүүл мэндийг дэмждэг. 
Түүнчлэн холестерины түвшнийг нэмэгдүүлдэг хүнсээс татгалзах ёстой: хиам, өөхтэй мах, бялуу, жигнэмэг, масло, сало, цөцгий, хатуу бяслаг, кокосын ба пальмын тостой хоол. 
Холестерины түвшнийг хянахад биеийн дасгал чухал. Тиймээс 7 хоногт 150 минутаас доошгүй хугацааг спорт, дасгал гимнастикт зориулаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top