өдөр
шөнө
×

Саахар үрэвслийг өдөөж дархлаа сулруулдаг

Та бидний идэж ууж байгаа бүхэн дархлаанд шууд нөлөөлдөг. Хэрэв таны хоолны цэсийн ихэнхийг хурдан нүүрс-ус болох талх, цагаан будаа, гоймон, төмс, элсэн чихэр эзэлдэг бол ийм хоолонд “дуртай” бактериуд гэдсэнд тань суурьшдаг. Гэтэл эдгээрийн ашиг тус гэж байхгүй. Жишээ нь саахар бол дархлааг "алдаг" хүнс. Иймээс эмч нар саахар буюу элсэн чихрийг “муу наркотик”, “чимээгүй алуурчин” гэж нэрлэх нь бий. Саахар ил ба далд хэлбэрээр ихэнх хүнсэнд агуулагддаг. Хэрэв түүнийг хэтрүүлж хэрэглэвэл таргалуулах эрсдэлтэй. Мөн саахар нь үрэвслийг өдөөж хортой бактериудыг өсч олшроход тусалдаг. Түүнээс гадна саахар бол триглицеридын түвшнийг ихэсгэж зүрх судасны өвчлөлд хүргэх аюултай. Харин та эслэгүүдээр баялаг хүнсийг хэрэглэвэл дархлаа бэхжүүлдэг бактериудын штамп таны гэдсэнд амьдрах болно. Эслэгүүд түүнчлэн гэдэсний ажиллагааг эрчимжүүлдэг аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top