өдөр
шөнө
×

Ne prosto: Давс хэтэрвэл чихрийн шижин үүсэх эрсдэлтэй

“Хоол хүнсэндээ хэт их хэмжээний давс хэрэглэх нь чихрийн шижин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ийм архаг өвчнөөс болж тухайн хүний бие махбодийн бүхий л ажиллагаа аюулд ордог. Сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд цусан дахь саахарын түвшинтэй холбоотой асуудал нь буруу хооллолтоос үүдэлтэй байх магадлалтай аж... Их хэмжээний давс нь цусны судсуудад, мөн нойр булчирхайд сөрөг нөлөөлдөг. Харин энэ булчирхай бол саахрыг зохицуулагч инсулин ялгаруулдаг билээ. Байнга давс хэтрүүлж хэрэглэснээр бие махбодийн эсүүд нь инсулинд хариу урвал үзүүлэхээ больж глюкозыг шингээхээ болино, эцэст нь диабет буюу чихрийн шижин үүсдэг. Иймээс хоолны цэсээ хянуур сонгох хэрэгтэй. Хамгийн гол нь давс, саахраар баялаг фастфүүд зэргээр татгалзаарай” хэмээн хоолны ба эрүүл мэндийн салбарын шинжээчид мэдэгдсэн тухай “Ne prosto” дамжууллаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top