Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв 119 Тусгай дугаарт ажиллаж байгаа операторуудад зориулан КОВИД-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хэрхэн хүргэх талаарх ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтад оролцсон операторуудад халдварын тандалт судалгаа хэрхэн явагдаж байгаа болон УОК-ын даргын 41, 42, 43 дугаар тушаалууд, ЭМС-ын А/227, А/239, А/140 тоот тушаалуудтай холбогдуулан явуулж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийв. Сургалтыг НЭМҮТ-ийн ТЗШУА-ны дарга Б.Баярмаа, ОЭМА-ны ЭША О.Оюун-Эрдэнэ нар удирдан зохион байгуулж явуулав.