Эмч, эрдэмтэн судлаачид интернэтийн бас нэг ашиг тусыг онцлов. “Ахимаг насны хүмүүс хэрэв ухаан доройтох явцыг сааруулж Альцгеймерийн өвчнөөс сэргийлье гэвэл интернэт ашиглаж сурах хэрэгтэй. Туршилт судалгаанаас үзэхэд интернэтийн сүлжээ ашигладаг хүмүүст Альцгеймерийн өвчин тусах магадлал 2 дахин бага байлаа. Тэднийг интернэт ашигладаггүй хүмүүстэй харьцуулахад танин мэдэхүйн чадвар болон ой тогтоолт, вербаль сэтгэлгээ сайн байна. Уураг тархины байнгын идэвхтэй ажиллагаа нь нейронуудын тонусыг хадгалдаг. Интернэт сүлжээнд мэдээ мэдээлэл хайх, ээдрээтэй түвэгтэй бодлого бодох, үгийн сүлжээ таах... ер нь ямарваа шинэ зүйлийг сурах зэрэг үйлдлийн ачаар хөгшрөлт удааширдаг, улмаар насны эрхээр ухаан доройтох явдлыг таслан зогсооход тустай аж. Нэмж өгүүлэхэд, тэтгэврийн хүмүүс интернэтэд орохоос өмнө өөрөө компьютер ба гар утсаа асааж тохируулан хэрэгтэй браузер нээх, нийгмийн сүлжээнд сонирхсон хүмүүсийг хайх, мессеж бичих илгээх зэргээр анхаарлаа төвлөрүүлж сурдаг” хэмээн Оросын неврологч эмч Мария Чердак зөвлөжээ.