өдөр
шөнө
×

Гэдэсний бактериудын зарим эхээс өвлөгдөж ирдэг

Английн эрдэмтэд гэдэсний микро организмуудын талаарх шинэ нээлтээ танилцуулав. "Хүний дотор амьдардаг эдгээр микроорганизм дархлааны болон бодисын солилцооны чухал үүрэг гүйцэтгэдэг.  Та бидний бие махбодид бактериуд, вирүсүүд, археи, мөөг бий.... Манай судалгаа олон төөрөгдлийг тайлж чадсан. Бүх бактери аюултай биш... Гэдэсний бичил орчин нь ашигтай ба эмгэг өвчин үүсгэгч гэж хуваагддаг. Тиймээс бактериудын аюултай эсэхийг тэдгээрийн орчин нөхцөл, байгаа газраас хамаарч дүгнэх хэрэгтэй. Жишээ нь гэдэсний савханцрыг хүнд үхлийн аюултай гэж үзэж ирсэн. Гэтэл “Escherichia coli” савханцар бол өвчин үүсгэгч бактериудтай тэмцдэг ба гэдэсний хэвийн ажиллагаанд маш хэрэгтэй. Хүний бие организмын эсүүд ба бактериудын тоо ойролцоо... Өмнө нь гэдэсний бичил орчин бүхэлдээ эхээс хүүхдэд удамшдаг гэж үзэж байсан бол тийм биш. Цөөхөн тооны бактериуд л эхээс үрд өвлөгддөг" хэмээн эрдэмтэд ярилаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top