өдөр
шөнө
×

Кофены цаасан аяга хортой гэв

“Кофены цаасан аягыг уг нь эко бүтээгдэхүүн гэж сурталчилдаг, гэтэл энэ аяга хүмүүст төдийгүй байгаль орчинд хор хөнөөлтэй болохыг манай судалгаа баталлаа. Яг хуванцар аяга шиг” хэмээн Швед улсын Гетеборгийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Environmental Pollution” нийтэлжээ. 
Ус нэвтрэхээс сэргийлэн цаасан аягыг нимгэн пленкоор бүрдэг, гэтэл гол аюул чухам энд нуугдаж байдаг гэж эрдэмтэд сэрэмжлүүлэв. Тэд шавьжуудыг ашиглан олон туршилт явуулав. Жишээ нь. кофены цаасан аягыг бүрдэг гялгар уутанд ус, шороо хийж шавьжуудыг хонуулдаг байлаа. Гэтэл эдгээр шавьжийн өтүүдэд янз бүрийн согог илэрчээ.
“Ийм эрсдэл хүмүүст болон амьтдад нүүрлэж байна. Энэ плёнкоос химийн бодисууд илэрсэн: ультра ягаан цацрагийг бэхжүүлж тогтворжуулагч, антипирен, пластификатор, угаалгын бодис нонилфенол (АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн дүгнэлтээр хортой болох нь тогтоогдсон). Эдгээр бодис нь өвчин үүсгэх, дотоод шүүрлийн системийг сүйтгэх, нөхөн үржихүйд сөрөг нөлөөлөхийн зэрэгцээ бие махбодийн өсөлт ба бусад процесст таагүй нөлөөлж болзошгүй” хэмээн Шведийн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top