40 нас хүрсний дараа доор дурдсан 7 хүнсийг заавал хоолны цэсэндээ багтаавал зохино, энэ нь цусны судсуудаа эрүүл байлгаж хамгаалахад хэрэгтэй.
1.Овъёосны бүхэл үр: Овъёосны бета-глюкан нь судасны дотоод хананд өөх тос хуримтлагдахаас сэргийлж холестерины товруу үүсэхэд саад болдог. Түүнчлэн овъёосны ширхэгтэс нь өөх тосны хэсгүүдийг холбож улмаар задралыг эрчимжүүлэх, биеэс гадагшлуулах үйлчилгээтэй.
2. Самар: Хушга, арахис, миндаль, кешью, фисташки зэрэг самар бол антиоксидантууд болон фитостеролууд, ханаагүй өөх тосоор баялаг. Иймээс самар тогтмол хэрэгвэл судсуудын эсийн бүтцийг сайжруулдаг, мөн судсуудыг уян хатан бөгөөд бат бөх болгодог.
3. Тослог загас: Скумбри, сельдь, мойва, сом, лосось, сардин загас нь “омега 3”-аар баялаг, ийм учраас цусан дахь триглицеридуудын түвшнийг бууруулж липидийг сайжруулна.
4. Хүнсний ногоонд агуулагддаг олон төрлийн витамин, минерал нь шинэ эсүүдийн өсөлтөд бас гэмтсэн эсүүдийн нөхөн сэргэлтэд хэрэгтэй, улмаар эсийн бодисыг солилцоог зохицуулж хаягдал шаарыг гадагшлуулна. Ялангуяа байцаа, брокколи, хулуу, улаан манжин, лууван, болгар чинжүү, сонгино, сармис тогтмол хэрэглээрэй.
5. Шош, вандуй зэрэг хүнсэнд уураг, эслэг их бий. Уураг бол “барилгын чухал материал”, харин эслэг нь илүүдэл өөх тосыг холбож задлан биеэс гадагшлуулахад тустай.
6. Маалингын үр нь микро элемент, эслэг альфа-линолены хүчлээр баялаг учир судсуудыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй, холестерины товруу үүсэхээс хамгаална.
7. Ногоон цай: Энэ цайны катехин хэмээх антиоксидант бол судсуудад эерэгээр нөлөөлж эсийн түвшинд шинэчилдэг. Ногоон цай тогтмол уувал судсууд уян хатан болж бэхжинэ.