Хятад улсын Даляны Анагаахын их сургуулийн эрдэмтэд шар айргийг тараг, йогурттай харьцуулан судалсны эцэст ашигтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. "Шар айраг буюу пивонд агуулагддаг олон, идэвхтэй бодисууд хүний гэдсэнд (микробиом) эерэг, таатай нөлөө үзүүлдэг, үүний дүнд дархлаа сайжирдаг. Шар айргийг хэм хэмжээтэй хэрэглэвэл атеросклероз, зүрхний өвчнөөс сэргийлнэ. Пиво мөн цусны эргэлтийг сайжруулах, радиацийн уршгийг багасгах, залуужуулах болон хавдрын эсрэг үйлчилгээтэй. Алкогольгүй шар айраг ч мөн адил үйлчилгээтэй. Шар айрагны полифенол нь пребиотик шинж чанартай, ашигтай бактериудыг өсч олшроход туслахын зэрэгцээ хортой, эмгэг бактериудын эсрэг үйлчилдэг. Түүнчлэн пивоны флавонолууд нь лактобацилл ба бифидобактерийг өсгөнө, харин эпикатехин болон катехин, метилмалоновын хүчил, кофены хүчлээс бүрдсэн бодисууд нь шар айрган дахь эмгэг клостридийн өсөлтийг дардаг. Гэхдээ шар айраг бол алкоголь, иймээс хэтрүүлбэл сөргөөр нөлөөлнө. Эрчүүд 5 градусын шар айргийг өдөрт 340 мл буюу 2 лааз уухад болно, харин эмэгтэйчүүд 1 лааз” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний эрдэм шинжилгээний ажлыг “Frontiers in Nutrition” нийтэлжээ.