өдөр
шөнө
×

Намар дархлаагаа бэхжүүл

Намрын улиралд дархлаагаа бэхжүүлж эрүүл мэндээ хамгаалж талаар ОХУ-ын нутрициологч эмч, хоол зүйч Анна Ивашкевич зөвлөжээ. 
Бат бөх нойр, зөв хооллолт бол сайн дархлааны үндэс. Иймээс үдэш 23 цагаас өмнө унтаж хэвшвэл зохино. Өглөө хэрэв боломжтой бол 7-8 цагийн үед босоорой, энэ нь даавруудын хэмнэлийг дэмждэг. Үүний зэрэгцээ хөдөлгөөний идэвх маш чухал гэдгийг мартаж болохгүй. Хэт хүйтрээгүй үед өглөө эсвэл оройдоо гадуур зугаал, энэ үед хурдан алхах нь илүү үр дүнтэй. Ер нь өдөрт 7000-10000 алхам хийж байх хэрэгтэй. Намрын дулааныг ашиглан биеэ чийрэгжүүлэхэд анхаар. Жишээлбэл, үе үе хөлөн дээрээ хүйтэн ус асга, эсвэл ийм усанд хөлөө дүр. Дархлаагаа бэхжүүлэхийн тулд хоолны цэсэндээ витаминууд болон эслэг агуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ заавал багтаах ёстой. Түүнээс гадна архи согтууруулах ундаа, кофе зэргийг хэтрүүлж хэрэглэж болохгүй, яагаад гэвэл зүрхэнд ачаалал нэмж дархлаа бууруулдаг. Мэдээж цаг агаарт тохируулж хувцсаа сонгон өмсч байвал улирлын ханиад томуугаас өөрийгөө сэргийлж чадна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top