өдөр
шөнө
×

Франц: "iPhone 12" эрүүл мэндэд хортой тул хориглосон

“Apple” компаний iPhone 12 загварын гар утас эрүүл мэндэд хор хөнөөлтэй, хэт их цацраг ялгаруулдаг учраас борлуулалтыг түр хориглох шийдвэр гаргасан. Хэмжиж үзэхэд “iPhone 12”-н шингээх коэффициент 5,74 Вт/кг, гэтэл зөвшөөрөгдсөн дээд хэмжээ 4 Вт/кг билээ... Хэрэв “Apple” компани энэ согогоо засахгүй бол өмнө зарагдсан гар утсуудыг ч буцаан татахыг албадах болно” хэмээн Францын “National Frequency Agency” байгууллага мэдэгдлээ. Францын Цахимжуулалт, харилцаа холбооны сайд Жан-Ноэль Барро “Бид энэ асуудлыг шийдэж программ хангамжаа шинэчил гэж “Apple” компанид 14 хоногийн хугацаа өглөө. Эсрэг тохиолдолд би өмнө зарагдсан энэ загварын бүх утсыг эргүүлэн татахыг тушаана. Энд тохирч зохицно гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн манай улс “SAR iPhone 12”-н талаарх мэдээллээ Европын холбооны бусад улсад шилжүүлж өгөхөөр төлөвлөж байна” хэмээжээ. Энэ талаар Оросын анагаах ухааны доктор, хавдрын эмч Максим Рыков “Айфон бол эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй. “iPhone 12”-г тойрсон энэ шуугиан бол нэг ёсны “худалдааны дайн” бөгөөд анагаах ухаанд огт хамаагүй асуудал. Ямар ч гар утсанд радио долгион бий, гэхдээ тэдгээрийг эрүүл мэндэд хортой гэсэн нотолгоо алга. “iPhone 12” бол АНУ-ын бүтээгдэхүүн, гэхдээ Хятадад үйлдвэрлэдэг. Ийм учраас түүнийг хориглосон нь эдийн засагтай холбоотой. Ямартай ч гар утсыг хавдар, хорт хавдартай холбох хэрэггүй гэж би зөвлөж байна” гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top