өдөр
шөнө
×

Коронавирүсийн "Пирола" шинэ хувилбар тархаж байна

Коронавирүсийн шинэ хувилбар “Пирола ВА 2.86” тархаж байна, энэ нь нэмэлт мутаци үүсгэдэг, “омикрон” штаммаас илүү халдвартай тухай дэлхийн ХМХ бичиж байна. Энэ хувилбар 8 сард Америк, Англи, Дани, Израиль, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Португал анх бүртгэгдсэн. “Пирола хувилбарын хувьслын үсрэлт нь дэлхий даяар ковидыг өргөн дэлгэрүүлсэн омикронтой төстэй” хэмээн вирүс судлаач Жесси Блум мэдэгдэв. Хятад, Шведийн эрдэмтэд энэ талаар мэдэгдэл хийхдээ “Лабораторийн судалгааны эхний үр дүн гарч эхэллээ. Пирола хувилбар нь омикронтой харьцуулахад арай бага хор хөнөөлтэй, учир нь түүн шиг дархлааны хамгаалалтаас “зугтааж” чадахгүй болохыг ажиглалт, судалгаа нотолсон” хэмээжээ. Харин ОХУ-ын Мэргэжлийн хяналтын алба “Пирола шинэ хувилбарыг илрүүлэх тест болон түүнийг эмчлэх эм хэрэгсэл Орост бий. Омикроны эсрэг бүтээсэн вакцинууд маань Пирола хувилбарын эсрэг үр дүнтэй үйлчилнэ” гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top