өдөр
шөнө
×

Тэнэг болгодог хүнс

Хэт боловсруулсан нүүрс-ус хүмүүсийн оюуны чадварт сөрөг нөлөөлж тэнэг болгодог гэж эрдэмтэд мэдэгдлээ. Тэд 20-30 насны эрүүл 95 хүнийг туршилтад хамруулсан аж. "Хүн төрөлхтөн 20-р зууны сүүлийн хагасаас эхэлж хэт боловсруулсан хүнс, нүүрс-ус ихээр хэрэглэдэг болсон, энэ нь эрүүл мэндэд таагүй нөлөөлдөг. Гликемик индекс нь өндөр хүнсийг хэрэглэснээр туршилтанд оролцогчдын оюуны чадвар, ой тогтоолт муудсан болох нь тогтоогдлоо. Бүхэл нүүрс-ус нь боловсруулалтад ороогүй, эслэгүүдийг агуулдаг. Нөгөө талаас авч үзвэл рафинированжсан нүүр ус бол “хоосон” калори, яагаад гэвэл боловсруулалтын явцад бараг бүх эслэг, витамин, минерал устсан байдаг.... "Түргэн” нүүрс –усыг хэрэглэхэд хүний сэтгэцийн эрүүл мэндэд таагүй нөлөөтэй. Цагаан будаа, цагаан талх, хийжүүлсэн ундаа зэрэг нь эмэгтэйчүүдэд дааврын хариу урвалыг өдөөх талтай. Хэт боловсруулсан хүнс хэт их хэрэглэх нь сэтгэл санаа тогтворгүй болох, гутрах, түгшүүр төрөх зэргээр сөргөөр нөлөөлдөг" хэмээн эрдэмтэд тайлбарлав. Сөрөг нөлөөтэй нүүрс усын жишээ: гоймон, цагаан талх, жигнэмэг, “хуурай” өглөөний цай, пиццагийн гурил, амтлаг десерт. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top