Маалингын тос бол нүүрний арьсыг арчлахад тохиромжтой хэрэгсэл. Түүний бүтцэнд линолен хүчил байдаг учраас арьсанд эерэг нөлөөлж чийгээ алдахаас сэргийлнэ. Мөн энэ тосонд Е витамин агуулагддаг учир залуужуулдаг.
Хуурай, холцруутсан арьсанд зориулсан маск: 1 цайны халбага маалингын тосон дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 ширхэг өндөгний шар нэмж холино. Энэ холимгийг усны ууранд халаах ёстой. Маскаа нүүрэндээ тавьж 15 минутын дараа бүлээн усаар зайлна.
Хуурай арьсны тэжээлийн маск: 2 хоолны халбага сүүн дээр 1 хоолны халбага маалингын тос болон 1 хоолны халбага тослог аарц нэмж сайн холино. Энэ маскийг нүүрний арьсанд түрхэж 20 минутын дараа бүлээн усаар угаана.